Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлтийг Цэц гаргалаа

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад нийцсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.